MkMall © 2018
Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний гэрээ 

1. Нийтлэг заалт

  • Энэхүү нөхцөл журам нь вебсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
  • Уг нөхцөл нь үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн худалван авалт хийхээс өмнө вебсайтаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  • Энэхүү нөхцөл, журмын хэрэгжилтэнд хэрэглэгч, гүйцэтгэгч нар хамтран хяналт тавина.

2. Тодорхойлолт

  • Хүнсний бүтээгдэхүүний MKmall.mn гэх вебсайт / цаашид гүйцэтгэгч / гэх болон сайтад бүртгүүлсэн ба бүртгэлгүй худалдан авагч болох хуулийн хайриуцлага хүлээх чадвартай этгээдийн / цаашид хэрэглэгч /  хооронд дараах гэрээг байгуулна.
  • Хэрэглэгч гэдэг нь сайтад бүртгүүлэн энэхүү үйлчилгээний нөхцөлийн дагуу вебсайтад  үйлчилгээг авагч гишүүн ба гишүүн бус худалдан авагчийг хэлнэ.
  • Гишүүн гэдэг нь вебсайтад хувийн мэдээллээ оруулан гишүүнээр бүртгүүлэгчийн хувьд вебсайтын мэдээлэл шинэчлэлтийг үргэлж авах ба вебсайтын үйлчилгээг тогтмол ашиглах боломжтой этгээдийг хэлнэ.
  • Гишүүн бус худалдан авагч гэдэг нь гишүүнээр бүртгүүлэлгүйгээр онлайн вебсайтын  үйлчилгээний хэрэглэгчийг хэлнэ.

3. Вебсайтын үйлчилгээ

  • Mkmall.mn нь тогтмол үйл ажилгаатай байж өдрөөс өдөрт шинэчлэгдэн, вебсайтаар худалдаа хийх зорилготой байна.
  • Вебсайт нь 24 цагийн үйл ажилгаатай байх ба интернэтийн орчинд хүссэн цагтаа, сонирхосон бараагаа хайж олон худалдан авалт хийх боломжийг таньд олгоно.
  • Вебсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээлэлийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  • Байгууллага вебсайт нь мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал, үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
  • Вебсайт нь компьтер болон мэдээлэл холбоо тоног төхөөрөмжийн засвар, солилт мэт эвдрэлийн үед, холбооны гацалт зэрэг асуудал гарсан тохиолдолд сайтыг түр хугацаагаар хаах эрхтэй.
  • Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэнч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  • Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вебийн хүргэлтийн үйлчилгээний дагуу хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
  • Mkmall.mn вебсайт нь үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

4. Вебсайт гэшүүнээр элсэх

  • Вебсайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн хэрэглэгч вебэд бүртгүүлсэн байх шаардлагатай. Мөн сайтад бүртгэлгүйгээр худалдан авалт хийх боломжгүй.
  • Хэрэглэгч вебэд бүртгүүлэхийн тулд бүртгүүлэх хэсэгт байх хэрэглэгчийн нэр, e-mail хаяг, өөрийн хаяг, харилцах утас, нүүц үг, зэрэг бүртгэлийн маягтын дагуу мэдээллээ оруулан энэхүү  үйлчилгээний гэрээнд зөвшөөрсөнөөр манай сайтын гишүүнээр бүртгэгдэнэ.
  • Хэрэглэгчийн мэдээллийг үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Нэг хэрэглэгч нэг л e-mail хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан e-mail хаяг дахин өөр хэрэглэгчид ашиглагдахгүй.
  • Шинээр бүртгүүлж вебийн хэрэглэгч болмогц тухайн хэрэглэгчид булан үүснэ. Худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэтийн хаяг, сагсны мэдээлэл зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.

5. Гишүүнээс гарах журам

  1. Вебсайтын гишүүн хэрэглэгч нь хүссэн үедээ гишүүнээс гарч болох бөгөөд гарах хүсэлтээ илгээхэд вебсайт гишүүнээс гарах хүсэлтээ илгээхэд вебсайт гишүүнээс гарах хүсэлтийг тэр даруй зохицуулж өгөх болно.     
  2. Вебсайт нь дараах тохиолдлуудад гишүүнийг бүртгэлээс хасах татгалзуулах эрхтэй болно.
  • Бүртгэлийн хэсэгт хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд.
  • Бусад хүмүүсийн вебсайт ашиглалтанд садаа болох ба мэдээллийг хулгайлах зэрэг электрон худалдаа захиалгад аюул хохирол учруулсан тохиолдолд.     

       3. Вебсайт нь гишүүнийг сайтаас хасах гишүүнчлэлийг хүчингүй болгохоосоо өмнө заавал тухайн хэрэглэгчид эхэлж                             мэдэгдэнэ. 

6. Захиалга бүрдүүлэх 

Вебсайтын хэрэглэгч нь доорхи байдлаар онлайн дэлгүүрийн вебсайтаас худалдан авалт хийх болно. 

  • Барааны хайлт ба сонголт 
  • Нэр, Хаяг, Утас, Шуудангийн дугаар зэрэг мэдээлэл оруулах.  
  • Үйлчилгээний нөхцөлд зөвшөөрөх (зөвшөөрсөн товчийг дарах) 

7. Мэдээллийн нууцлалыг хамгаалах 

  1. Захиалга бүртгэхийн тулд вебсайт нь дараах мэдээллийг хэрэглэгчээс цуглуулдаг байгаа. 
  • Овог нэр 
  • Хаяг (Хүргэлтийн хаяг) 
  • Холбогдох утас (Гар утасны дугаар)
  • Нэвтрэх буюу логин нэр (Сайтын гишүүн тохиолдолд) 
  • Нэвтрэх нууц үг (Сайтын гишүүн тохиолдолд)
  • E-mail хаяг

       2. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ. 

       3. Цугларсан хувийн мэдээллийг холбогдох хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр өөр зорилгоор ашиглах эсвэл гуравдагч этгээдэд     өгөх боломжгүй бөгөөд мэдээллийн нууцлалыг вебсайт хариуцах болно. Гагцхүү дараах тохиолдолд хамаарахгүй болно. Үүнд:

  • Хүргэлтийн зорилгоор хүргэлтийн компанид хүргэлтэнд шаардагдах наад захын мэдээллийг (Овог нэр, хаяг, утасны дугаар ) өгөх тохиолдолд. 
  • Хулгайн урьдчилан сэргийлэлтийн зорилгоор хэрэглэгчийг мөн эсэхийг баталгаажуулах шаардлагатай үед.
  • Хууль журмын дагуу зайлшгүй шалтгаантай тохиолдолд.

8. Онлайн дэлгүүр вебсайтын үүрэг

  • Вебсайт нь тухайн хууль журам болон энэхүү үйлчилгээний нөхцөл харшлах эсвэл бодлого журмын эсрэг зүйл хйихгүй, гэрээнд зааснаар үргэлж найдвартай, тогтвортой үйлчилгээгээр хангаж бүх хүчээ дайчлан ажиллах болно.
  • Вебсайт нь хэрэглэгч интернэт үйлчилгээг аюулгүй ашиглах үүднээс хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах аюулгүй системийг бэлдэж өгнө.
  • Хэрэглэгч хүсээгүй тохиолдолд зар сурталчилганы зорилготой цахим майлыг явуулахгүй болно.

9. Гишүүний логин нэр ба нууц үгийн тухай үүрэг

  • Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Гишүүн хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр болон нууц үгийг гуравдагч этгээдэд ашиглуулж болохгүй.
  • Хэрвээ хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр болон нууц үгийг хулгайлагдсан болон гуравдагч этгээд ашиглаж байгааг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шууд вебсайт мэдэгдэж вебсайтын өгсөн зааврыг дагах үүрэгтэй.

10. Хэрэглэгчийн үүрэг

Хэрэглэгч нь дараах үйлдлийг хийж болохгүй

  1. Бүртгүүлэх болон өөрчлөлт оруулахдаа худал мэдээлэл оруулах.
  2. Бусдын мэдээллийг хулгайлах
  3. Вебсайтад тавигдсан мэдээллийг өөрчлөх.
  4. Садар самуун болон хүчирхийллийн чанартай үг хэллэг, зураг, тэмдэглэл зэрэг бусад дотоод бодлогыг зөрчсөн мэдээллийг вебсайтад тавих ба олон нийтэд түгээх үйлдэл хийхийг хориглоно.

11.  Зохиогчийн эрхийн үүрэг ба хариуцлагын хязгаарлалт 

  1. Mkmall.mn онлайн дэлгүүрийн вебсайтын зохиогчийн эрх ба оюуны өмч нь вебсайтын өмч юм. 
  2. Хэрэглэгч нь вебсайтыг ашиглахдаа олж авсан мэдээлэл дундаас вебсайтын урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ашиглах эсвэл гуравдагч этгээдэд мэдээллийг дамжуулах үйлдэл хийж болохгүй.
  3. Гаалийн албан хаагч болон төрийн бусад байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалсан захиалгын бараа саатал, гэмтэл, алдагдлын төлөө Гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй. 

12. Маргааныг шийдвэрлэх 

  • Онлайн дэлгүүр нь хэрэглэгчийн гаргасан санал бодол болон гомдлыг хүлээн авч тухайн хохирлыг барагдуулахын тулд хохирол барагдуулах тогтолцоог хангаж ажиллана. 
  • Онлайн дэлгүүр нь хэрэглэгчээс гаргасан санал гомдлыг хүндэтгэн хүлээн авч тухайн асуудлыг зохицуулна. Гагцхүү асуудлыг түргэн шуурхай зохицуулах бэрхшээлтэй тохиолдолд  хэрэглэгчид тухайн шалтгаан болон шаардагдах хугацаа зэргийг нэн даруй мэдэгдэнэ.
  • Гэрээний нөхцөлүүдийг биелүүлэхтэй холбогдсон маргаан, санал зөрөлдөөн гарвал хэлэлцээр байгуулж шийдвэрлэнэ.

13. Төлбөрийн нөхцөл

  • Вебсайтад  байрласан барааны үнэ нь үйлчилгээ болон Н.Ө.Т багтсан үнэ байна.
  • Хэрэглэгч барааны төлбарийг хийхдээ,  Mkmall.mn сайтын Төлбөр төлөх гэсэн хэсэгт заасан хэлбэрээр хийнэ. 
  • Бараа хүргэх хаяг тодорхой байх ба таны захиалсан бараа 500000 өөс дээш тохиолдолд хүргэж үйлчилнэ. 
  • Захиалга хийсний маргааш нь хүргэлт хийгдэнэ. 
  • Хэрэглэгчийн төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал сайтын хэрэглэгчийн төврүү холбогдох ба асуулт хариулт хэсгийг ашиглан лавлагаа хийж болно. 

14. Бараа буцаах , солих нөхцөл 

  1. Бараа солих, буцаах бүртгүүлэх арга 
  • Барааг авснаас хойш 24 цагийн дотор эргэн холбогдох. 

       2. Үйлдвэрийн алдаа болон байгууллагын зүгээс болж буцаах бол

  • Худалдан авагч захиалсан бараагаа хүлээн авах үед эвдэрч хэмхэрсэн, хагарсан, асгарсан, задарсан эсэхийг шалгах үүрэгтэй. Хэрэв эдгээр гэмтэл илэрсэн тохиолдолд барааг буцааж, үйлчилгээний хураамжийг хаудалдан авагчаас суутгахгүйгээр барааны төлбөрийг Худалдан авагчийн дансанд буцааж хийнэ.
  • Худалдагчийн алдаагаас болон буруу бараа явуулсан тохиолдолд хэрэглэгч бараагаа солих эрхтэй

       3. Бараа солих болон буцаах боломжгүй тохиолдол.

  • Барааг авснаас 1 өдөр өнгөрсөн тохиолдолд 
  • Бараа анхны боодол баглааны байдлаа алдсан тохиолдолд (баглаа боодол урагдаж гэмтсэн, барааг зассан)
  • Хямдарсан бараа болон буцаах боломжгүй гэсэн тэмдэглэлтэй бараа зэргийн тохиолдолд буцаахгүй болно.

15. Хүргэлт  

  • Хэрэглэгч барааг хүргүүлэх хаяг болон утасны дугаарыг заавал өгнө.
  • Хэрэглэгч та хүргэлтийн ажилтанд төлбөрийн баримт болон бусад бичиг баримтаа үзүүлэн барааг хүлээж авна.
  • Хүргэлтийн ажилтан барааг захиалагчид шалгуулан хүлээлгэж өгөх ба бараа бүтээгдэхүүн гэмтсэн (задарсан) тохиолдолд хэрэглэгч барааг солиулах буюу буцааж болно.
  • Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг хэрэглэгчийн булан болон 96118809 утсаар холбогдон хийж болоно.  

Мэдээллийн нууцлалыг хамгаалах

  1. Захиалга бүртгэхийн тулд вебсайт нь дараах мэдээллийг хэрэглэгчээс цуглуулдаг байгаа.
  • Овог нэр
  • Хаяг
  • Холбогдох утас
  • Нэвтрэх нууц үг
  • E-mail хаяг

       2. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

       3. Цугларсан хувийн мэдээллийг холбогдох хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр өөр зорилгоор ашиглах эсвэл гуравдагч этгээдэд              өгөх боломжгүй бөгөөд мэдээллийн нууцлалыг вебсайт хариуцах болно.